2013-04-18
Анхааруулахад



Сэтгэхүйн хөгжил:Хүртэн төсөөлөхүй:

  • Хурц тод, нүдэнд харагдах зүйлд анхаарлаа төвлөрүүлээд гол зүйлийг орхидог
  • Анхаарлын багтаамж 3-4 обьект, төвлөрөх хугацаа 7- 10 мин
  • Ой тогтоолт нь санамсаргүй өнгөц шинжтэй, юмыг байгаа чигээр нь тогтоож сэргээн санана.
  • Хараа, сонсголын ой түлхүү хөгжинө.
  • Өдөр тутмын амьдрал дахь хэрэглэдэг зүйлс, сонирхолтой сэтгэл татсан зүйлээ амархан тогтооно, сэргээн санах нь сул
  • Давталт
  • Амьдрал дотор нь сургах
Хэл ярианы хөгжил
  • Бусдыг ойлгох
  • Бусдын яриаг анхааралтай сонсоно, бүрэн ойлгоно.
  • Авиаг ялгаж сонсоно
  • Хийсвэр утгатай үгийг ойлгохгүй
  • Зүйр цэцэн үгийн утгыг ойлгоно
  • Дуу хоолой, хэл ярианы өнгө ялгаатай болон төстэй талыг ялгана
  • Асуултад хариулна
  •  Хүүхэд бүртэй харилцах боломжийг гаргах
  • Тэд хоорондоо харилцах боломжийг олгох
  • Өөрийгөө илэрхийлэх
  • Үзэж харсан зүйлдээ тулгуурлан “худлаа” зохиож ярина
  • Эргэн тойрны үйл ажиллагаатай холбоотой Яагаад? Ямар хачин юм вэ? гэсэн учрыг ойлгох асуулт тавина
  • Яриа нь тоочсон шинжтэй, хурц, нэр үг, үйл үг, аялга үг, төлөөний нэр, тэмдэг нэр голдуу хэрэглэнэ.
  • Идэвхитэй үгийн нөөц ихсэнэ. (1900-2000)
  • Ахуйн яриандаа хүсэж мөрөөдөх, шаардах, хүсэх төлөвийг өргөн хэрэглэдэг мэдрэмжээ илэрхийлж сурна
  • Шүлгийг уранаар уншихыг эрмэлзэнэ.
  • Үгэн тоглоомоор тоглох дуртай болно Ярих боломжийг аль болох олгох

Суралцахуйн үйлийн хөгжил: (Танин мэдэхүйн төвшин)
Сэргээн санах:
• Ойр зуурын эд юмсыг хэлбэр, хэмжээ, өнгөөр нь ангилна.
Геометрийн үндсэн дүрсийг ялгана, нэрлэнэ
• Эд юмсыг ерөнхий ойлголтоор нэрлэнэ
• Үндсэн 4 өнгө ялгана, нэрлэнэ
• 100 хүртэл хийсвэрээр тоолж чадна
• Цаг, хугацаа орон зайн тухай анхны мэдэгдэхүүнтэй болно
• Хүсэж буй зүйл хийх гэж буй зүйлийнхээ ялгааг мэднэ
• Байгалийн танил авиаг ялгаж, нэрлэнэ
• Гол шинж чанараас гол бишийг ялгаж чадахгүй
• Хийсвэрлэлийн түвшин рүү халихгүй байх
• сэргээн санах түвшин гол байр суурийг эзэлнэ


Нийтлэг анхаарах зүйлс
*Ачаалал, дарамтад оруулахгүй байх (6 настан – бага насны хүүхэд – 1 дүгээр ангийн хүүхдэд тавигддаг шаардлагыг шууд буулгахгүй байх)
*Хүүхдийн бүх талын хөгжлийг анхаарах Аль нэг талыг орхигдуулахад гарах сөрөг үр дагавар: 
*Оюун ухаан (суралцах чадвараар дутах ) 
*Бие бялдар (эрүүл мэнд нь суралцах, ажиллах ачаалал даахгүйд хүрэх) 
*Сэтгэл-нийгэмшихүй (төлөвшил, амьдрах чадвараар дутах)
*Суралцах дур, сонирхолыг нь дэмжих
Бичсэн: byama | цаг: 17:03 | Эцэг эхэд зөвлөхөд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax